March 24, 2009

Хүний сайхан орчлонд

Posted by Д.Өлзий-Орших at 12:56 PM


"Хүний сайхан орчлонд" хэмээх энэхүү сайхан дууг 30 жил нөхөрлөсөн аавуудынхаа гэгээн дурсгалд зориулж бид (жүжигчин Г.Дашхүү ба Л.Жанчивдорж нарын үр хүүхдүүд нь) бүтээлгэж хоёр аавдаа дуун суварга босгосон билээ. Энэ сайхан дууны шүлгийг зохиосон Болор цомын шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, аяыг зохиосон Т.Сэр-Од, олон түмний сэтгэлд хүртэл сайхан дуулсан дуучин С.Жавхлан нартаа гүн талархал илэрхийлье.



"Хүний сайхан орчлонд"
Үг : Ц.Бавуудорж, Ая : Т.Сэр-Од

Дуучин С.Жавхлан


Авьяас билэг тань гэрэлтэж мөнхөрсөн
Азын тэнгэр чинь дэргэд байгаа шүү
Амьдралын нулимсыг арчиж хайрласан
Алтан тайз чинь сэтгэлд байгаа шүү

Эгэл төрх чинь инээмсэглэж мөнхөрсөн
Эрдэнийн Монгол чинь үгүйлж байдаг шүү
Бүгдийн гунигийг хуваалцаж хайрласан 
Бүтээлийн дээд чинь зүрхэнд явдаг шүү

Хөх тэнгэрийн дор нөхөрлөл зохиосон андууд минь
Хүний сайхан орчлонд хайраа бэлэглэсэн аавыгаа мартахгүй

Алтан нарнаасаа адислаж дээдэлсэн
Амьдралын гал тань дүрэлзэж байгаа шүү
Олныхоо хайрыг дааж амилсан 
Онгод туурвил чинь гэрэлтэж байгаа шүү

Хөх тэнгэрийн дор нөхөрлөл зохиосон андууд минь
Хүний сайхан орчлонд ухаарал бэлэглэсэн аавыгаа мартахгүй

Хөх тэнгэрийн дор нөхөрлөл зохиосон андууд минь
Хүний сайхан орчлонд инээд бэлэглэсэн аавыгаа мартахгүй

9 сэтгэгдэл

Anonymous  

Үнэхээр тасархай гоё дуу шүү. Амжилт хүсье.

March 30, 2009 at 10:43 PM
Anonymous  

uneheer goe duu bi mash durtai

April 1, 2009 at 11:33 AM
Anonymous  

klip ni haana bgaa ym ve

April 1, 2009 at 12:50 PM
Anonymous  

Yuni omno nert jujigchdiin ur huuhduuded ni bayarlalaa uneheer saihan boljee.Bi huuhed baihiin ene saihan jujigchdiig hundelj bishirdeg huuhduudtei hi neg gazar ajilladagtaa baharhdag

April 1, 2009 at 5:44 PM
Anonymous  

uneheer saihan duu. hairlamaar aguu humuus huu.

April 2, 2009 at 1:00 AM
Lkhagva  

Bi zohiol-n duu sonsdogui l dee. Harin er humuusiin saihan naiz nuhurlul-g uguulsen enehuu duu mash ih taalagdaj baina. Ta buhnii tsaashdiin ajil uils uudrug butemjtei baig, bayarlalaa.
Lkhagva,

April 3, 2009 at 9:55 AM
Бажий  

Сайхан аавуудын дурсгалд зориулсан сайхан дуу шүү. Аавуудаа үе үе хайрлаж байх хэрэгтэй шүү. Тэд нар чинь хайраар дутаж явдаг улс шүү.

April 24, 2009 at 10:04 PM
Өсөхбаяр  

Яагаад энэ дууг сонсох тоолонд нулимс унагадаг ийг өөрөө ч мэдэхгүй юм. магад энэ өөрөө амьдрал байх

March 31, 2010 at 10:32 AM
Anonymous  

Энэ дуу үнэхээр гоё дуу.Аялгуу нь ч тэр, утга санаа ч тэр.Энэ дууг сонсохоор багш маань/Өлзий-Орших/ нүдэнд харагддаг.Багш маань аавтайгаа адилхан.Миний багш ийм сайхан аавтай, сайхан хүндээ.Ийм сайхан жүжигчин ааваар нь, багшаараа бахархаж хүндэлж явдаг.Багшынхаа цаашдын ажилд нь том том амжилт хүсье.

August 8, 2011 at 6:22 PM

Post a Comment