January 26, 2009

Блог үүсгэхээр шийдэв

Posted by Д.Өлзий-Орших at 2:08 AM

Блог дээрээ бичлэг нэмж суугаад гэнэтхэн 2 сарын 1 болж байгааг анзаарлаа.

4-р сарын 1 болоход 2 сар үлджээ.

Жил бүр энэ өдөр хайрт аавыгаа маш их үгүйлэн санадаг бөгөөд аавынхаа гэгээн дурсгалд зориулан ямар нэг зүйл хийж байхыг хүсдэг юм. Учир нь миний аав Гончигийн Дашхүү болвоос ард олондоо "Хадам ээж"-ийн дүрээрээ хайрлагдан хүндлэгддэг хошин урлагийн нэрт мастер жүжигчин хүн байсан билээ.

Намайг бүр хүүхэд байх үеэс жил бүрийн 4-р сарын 1-нд Хүүхэд Залуучуудын Театрт "Элдэв зураг" инээдмийн хөтөлбөр тавигддаг байсан ба аав маань энэ хөтөлбөрийн зохиолыг бичин бэлдэж, өөрөө тоглодог байлаа. Энэ үеэр Хүүхэд Залуучуудын Театр олны хөлд дарагдаж, билет нь шаглагдаж, инээдээр цангасан хотынхон ёстой л нэг шавдаг байж билээ. "Элдэв зураг" тоглолтыг тоглох бүрт нь үзэж, үзэх бүрдээ элгээ хөштөл инээж, театраар сэлгүүцэн тоглож, олон сайхан жүжигчин ах эгч нарын өрөөгөөр хэсч том наадамд өөрөө оролцож байгаа аятай нэг л их баяр баясгалантай амьтан явдаг байж дээ.

Тийм ч учраас энэ өдөр бол миний амьдралын жаргалтай мөчүүдийг санагдуулсан сайхан өдөр, мөн хайрт аавыгаа дурсан санаж сэтгэлдээ гуниглах тийм л нэг өдөр билээ.

Урьд жилүүдийн энэ өдөр охид, хөвгүүд чинь аав таньдаа зориулан дуун суврага босгож , түүнийгээ дүрсжүүлэн сайхан клип хийж байсан бол энэ удаа таньдаа зориулан монголын анхны "Жүжигчний блог" нээхээр сэтгэл шулуудлаа ...

Ууган хүүД.Өлзий-Орших
Ууган охинД.Өлзийдэлгэр
Дунд хүүД.Галбаяр
Бага хүүД.Галбадрах
Бага охинД.Өлзийбаяр

6 сэтгэгдэл

Сайн байна уу? Блогт чинь өндөр амжилт хүсье. Ёстой сайхан ажил сэдсэн байна. Дахин амжилт хүсье.

March 30, 2009 at 8:27 PM

үнэхээр сайхан зүйлийг сэдэж, сайн хийсэн байна. баяр хүргээд амжилт хүсье

April 1, 2009 at 1:36 PM
eegii  

үнэхээр сайхан зүйлийг сэдэж, сайн хийсэн байна. баяр хүргээд амжилт хүсье

April 9, 2009 at 12:56 PM

unekheer saikhan blog baina aa. bi bayarlaad shuud face book deeree tavisan , magadgui ter olon shuten bishregchid ni medeesei dursaasai.

March 25, 2010 at 5:09 PM
Anonymous  

goy blog bna amjilt husii

April 2, 2012 at 1:00 PM
Anonymous  

Блог нээсэнд баяр хүргье.Нүдээрээ дүрээ тодотгож тоглодог хүн байж билээ.дурсахад сайхан байна.Чамд амжилт хүсье.Блогоо үргэлж амьд байлгаарай,байнга орж байх болно.

March 20, 2014 at 4:49 PM

Post a Comment