January 26, 2009

Гончигийн Дашхүү

Posted by Д.Өлзий-Орших at 3:38 AM


Миний аав Дашхүү нь 1948 онд Баянхонгор аймгийн Богд сумын "Хоёр худаг" гэдэг газар малчин ард Ишжанцангийн Гончигийн ууган хүү болж мэндэлжээ. Аав минь 1970 онд цэргийн алба хаагаад Улсын Хүүхэд Залуучуудын театрт дагалдан жүжигчнээр ажилд орж насан өөд болтлоо энэ театрын төлөө зүтгэж, урлагт амь амьдралаа зориулсан жүжигчин хүн байлаа. 
 
Энэ театрт 30 гаруй жил тасралтгүй ажиллахдаа Д.Намдагийн "Зөгнөл" жүжгийн Галсанжав, Ч.Чимэдийн "Хүний санаа" жүжгийн Батжав, Д.Батбаярын "Хайрыг хайрла" жүжгийн эцэг, А.Островскийн "Авьяастан бишрэгчид" жүжгийн Костя, С.Жаргалсайханы "Диваажинд хүрэх зам", "Гоо сайхны мэс засал" жүжгүүдийн Хавсай, Даашка зэрэг 100 шахам жүжгийн гол ба туслах дүрд, мөн "Ховор хүмүүс", "Газар шороо", "Бэрсүүт жүрж", "Хүлээх газар", "Хэцүү даалгавар" зэрэг олон кинонд тогложээ. 

1977 оноос насан өөд болтлоо жил бүрийн 4 сарын 1-ны "Элдэв зураг" хөтөлбөрийг өөрийн зохиосон хошин үзүүлбэр дээр үндэслэн тоглуулж, хошин урлагийг театрын тайзнаа бие даасан үзвэр болгоход гол үүрэг гүйцэтгэн, ард түмэндээ хайрлан хүндлэгдэн хошин урлагийн од болон гэрэлтэж байсан чадварлаг жүжигчин байсан. 

Аавын минь хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж, "Алтан гадас" одон, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, бусад ойн медалиудаар шагнаж байсан ба өөрийн зохиосон хошин зохиолоор "Азтай бадарчин" наадамд оролцон нэг бус удаа тэргүүн байрын шагналыг хүртэж байсан. 

Аав маань тайз дэлгэцнээ бүтээсэн дүрээрээ шилдэг жүжигчин болохоо нэгэнт харуулсан, хошин урлагт гүйцэтгэсэн үүрэг, бүтээсэн дүрүүдээрээ хошин урлагийн мастер од болсон ийм л жүжигчин хүн байлаа. 

20 сэтгэгдэл

Anonymous  

Г.Дашхүү агсаны тухай ийм сайхан блог нээсэнд маш их баярлаж байна шүү.Тухайн цаг үедээ жинхэнэ утгаар нь ОД болон гялалзаж явсан үнэхээр хайрлахгүй эргэн дурсахгуй байхын аргагүй хүн ард түмний жүжигчэн хүн явжээ.Алдар хүнд хэзээд дурсагдана.

March 30, 2009 at 7:36 PM
Anonymous  

iim blog baidagiig meddeggui bailaa engiin hernee uneheer aguu hun shuu ene blogoo ulam bayjuulaarai amjilt husie aaaa dsh hii hanialgav-burhan iveeg darhi iveeg dashkhuu iveeg

March 31, 2009 at 4:38 PM
Anonymous  

Uneheer saihan blog boljee. Sain aaviin neriig saihnaar duuduulj yvaa Ulzii-Orshih bagshaar uneheer baharhaj baina. Tanid ajliin undur amjilt husey.

Batdelger

April 1, 2009 at 12:12 PM
Anonymous  

Баярлалаа, Сайхан блог нээсэн байна.

April 1, 2009 at 1:26 PM
Anonymous  

sain baina neegeed orhih bish urgelj bayajuulj baigaarai amjilt husie

April 1, 2009 at 1:54 PM
Anonymous  

aviigaa monhjuulsan iim saihan blog hiisend bayar hurgie

April 1, 2009 at 2:41 PM
Anonymous  

saihan blog neesen, hyndetgej, bainga dursan yavdag 2 jyjigchingee dahin uulzah shig bolloo. 90 oni eldev zurag byteeleer ene 2 saihan jyjigchid Mongold hoshin urlag hogjliin shine yeiin suuriig tavisan. Mon tednii dotno ynench yerhel, saihan ylger jishee ym.

April 1, 2009 at 7:08 PM
Anonymous  

masn saihan zuiliig hiij bi ooroo ene huniig hundelj yvdag setgel masn ondor bna canadaas

April 1, 2009 at 10:06 PM
Anonymous  

Bi 80 aad onii huuhed ter ued 4-1 bolno bid gantshan eldev zurag uzej ter jiliihee ineed nargiag hangadag baisan yumuu daa uneheer horvood sain hun gej baidag saihan nohorlol gej baidag gedgiig,saihan jujigchid baisan gedgiig ene 2 aguu mortoo mash engiin humuus haruulj ogson doo.

April 1, 2009 at 11:29 PM
Anonymous  

Saikhan hoer jujigchin bailaa, hamgiin suuld ene 2 jujigchnii togloltyg Orgil suvilald baihdaa uzsen yum bn.Iim saikhan blog neesen huuhduuded ni bayarlalaa.Dashkhuu agsan minii aavyn nutgiin hun baisan yum bn.Gaviat tsol nohon ogoh heregtei.

April 2, 2009 at 2:29 AM
Goofy  

Энэ хоёр хүнийг тухайн үедээ мэдэхгүй танихгүй хүүхэд ч байдаггүй байж дээ. Энэ хоёр агуу жүжигчидийг салгаж төсөөлөх аргагүй байждээ.
Ийм сайхан зүйл хийсэнд баяраллаа,
Үргэлж зочилж байнаа. Шинэ зүйлээр улам баяжуулаарай.

April 2, 2009 at 11:41 AM
Sid  

Shutmeer saihan nuhurlul yum daa

April 4, 2009 at 5:30 AM
Anonymous  

saihan ulsuud mundag avyastai humuus bsan daa. urgelj org bnaa.

April 17, 2009 at 4:40 AM

Сайхан блог байна.Хүндэтгэсэн. www.mongolianworld.com
монгол хүн бүрийн өмч

March 26, 2010 at 3:26 AM
Anonymous  

Сайхан байна аа, мөнхийн заяасан авъяасаараа хийсэн юмтай хүн гэдэг ард түмэндээ мөнхөд үлддэг юм байна гэдгийн нэгээхэн шишээ бол энэ юм байна даа гэж ойлгож байна. Энэ Blog энэ хүнийг хайрлаж хүндэлж явдаг хүмүүст дотны нь дурсамжийг сэргээж, жүжигчин болох хүсэл нь оргилж яваа хүнд багш нь болон гийж байна байхаа. МОНГОЛ ХҮН БҮРИЙГ САЙН ТАЛААС НЬ ХАРВАЛ БУСДЫГ ГИЙГҮҮЛЭХ ХҮЧ ЗААВАЛ ХАРАГДДАГ ГЭЖ БИ БОДОЖ ЯВДАГ ЮМ. хүн бүр бие биеийнхээ сайхныг харж сайхантай нь нөхөрлөж, аз жаргалаар бялхаж явцгаая,,,,.

July 14, 2010 at 4:09 PM
Anonymous  

сайн сайхан бүхний эхлэл нь сайхан сэтгэл байдаг гэдэгт би итгэж явдаг тиймээс ч энэ хүний сэтгэл цагаан хадаг шиг гэж санадаг юм бидний залуу насны сайхаөн нөхөрлөл мөнх үлдсэн шүү гэж сайн найзынхаа хань үр хүүхдүүд ач гуч нарт нь хэлье чинийхээ хүн өөрт онгдсон ажилдаа эзнэн байх тэр нь чиний бахархал
гайхамшиг нь байж чадвал хүн болж төрсний чинь гавьяа шүү гэж хэлддэг байсныг чинь найз нь үр хүүхдүүддээ дандаа захиж байдаг шүү аавынхаа
үлдээсэн бүхнийг гүйцээх гэж тэмүүлэж яваа дүү нартаа баярлаж байдаг шүү та нартаа эрүүл энхийг хүсье .....
\

February 11, 2012 at 1:10 PM
Anonymous  

saikhan bna,ur khuukhduud ta nart bolon Tsogtsolmaadaa eruul rnkh sain saikhan bukhniig khusen eruuy. bid chini neg uyiin shijighesen zaluus busguichuul blaa. duu nartaa bayar khu
rgey

January 30, 2013 at 3:11 PM
Anonymous  

ta buhend mash ih bayrlalaa shan blog bolson bn amjilt husey


March 20, 2013 at 11:27 AM
Anonymous  

shn blog boljee... olon zviliig medej awahaar hvrteemjtei, medeelel ihtei yum. Urlag sudlaliin mergejleer surj bgaa minii mergejil negt oyutnuudad, mon busad hvmvvst ch gsn medlegt n
ih nemer bolohuits yum... Bayrlalaa

April 5, 2013 at 9:37 PM
Anonymous  

uneheer aygaa jujigchin shuu

April 25, 2013 at 6:58 PM

Post a Comment