Showing posts with label Клип. Show all posts

March 24, 2009

Хүний сайхан орчлонд

Posted by Д.Өлзий-Орших at 12:56 PM


"Хүний сайхан орчлонд" хэмээх энэхүү сайхан дууг 30 жил нөхөрлөсөн аавуудынхаа гэгээн дурсгалд зориулж бид (жүжигчин Г.Дашхүү ба Л.Жанчивдорж нарын үр хүүхдүүд нь) бүтээлгэж хоёр аавдаа дуун суварга босгосон билээ. Энэ сайхан дууны шүлгийг зохиосон Болор цомын шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, аяыг зохиосон Т.Сэр-Од, олон түмний сэтгэлд хүртэл сайхан дуулсан дуучин С.Жавхлан нартаа гүн талархал илэрхийлье.



"Хүний сайхан орчлонд"
Үг : Ц.Бавуудорж, Ая : Т.Сэр-Од

Дуучин С.Жавхлан


Авьяас билэг тань гэрэлтэж мөнхөрсөн
Азын тэнгэр чинь дэргэд байгаа шүү
Амьдралын нулимсыг арчиж хайрласан
Алтан тайз чинь сэтгэлд байгаа шүү

Эгэл төрх чинь инээмсэглэж мөнхөрсөн
Эрдэнийн Монгол чинь үгүйлж байдаг шүү
Бүгдийн гунигийг хуваалцаж хайрласан 
Бүтээлийн дээд чинь зүрхэнд явдаг шүү

Хөх тэнгэрийн дор нөхөрлөл зохиосон андууд минь
Хүний сайхан орчлонд хайраа бэлэглэсэн аавыгаа мартахгүй

Алтан нарнаасаа адислаж дээдэлсэн
Амьдралын гал тань дүрэлзэж байгаа шүү
Олныхоо хайрыг дааж амилсан 
Онгод туурвил чинь гэрэлтэж байгаа шүү

Хөх тэнгэрийн дор нөхөрлөл зохиосон андууд минь
Хүний сайхан орчлонд ухаарал бэлэглэсэн аавыгаа мартахгүй

Хөх тэнгэрийн дор нөхөрлөл зохиосон андууд минь
Хүний сайхан орчлонд инээд бэлэглэсэн аавыгаа мартахгүй

Хүүдээ

Posted by Д.Өлзий-Орших at 12:52 PM




УДБЭТеатрын дуучин Ч.Батцэнгэл

"Хүүдээ"
Үг, ая : Т.Сэр-Од